Нэвтрэх

Түгээмэл асуулт хариулт

1. Захиалсан бараагаа хэр хугацааны дараа хүлээн авах вэ?

Бэлэн бараа бүтээгдэхүүнийг захиалгыг бид хүлээн авсны дараа захиалга баталгаажуулсан e-mail та хүлээн авах болно. Та захиалгын баталгаажуулсан e-mail хүлээн авсан цагаас хойш ажлын 1-2 хоногт бараа хүргэлт хийгдэх болно.

2. Худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг сольж болох уу?

  • Барааг худалдан авсанаас хойш 3 хоногийн дотор тухайн барааны чанар байдлыг муутгаагүй тохиолдолд сэтгэл ханамжийн баталгаагаар размер сольж болно.
  • Барааг солиулахдаа дараах шаардлагыг нэгэн зэрэг хангасан байна :

Ø худалдан авалт хийснээс 3 хоногийн дотор хүсэлт гаргасан байх.

Ø тухайн бараа нь шошго, кассын талон, өөрийн зориулалтын хайрцагтайгаа байх.

3. Худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг буцааж болох уу?

Хүргэлтээр ирсэн барааг худалдан авагчийн хүсэлтээр буцаах тохиолдолд барааны үнийн дүнгийн 10%-тай тэнцэх хэмжээний алданги (алдагдсан боломжийн өртөг), мөн хүргэлтийн зардал болох 7,000₮, 12.000₮ төгрөгийн хамт барааны төлбөрөөс нь суутгаж үлдсэн мөнгийг буцаасан барааг хүлээж авснаас хойш ажлын 5 хоногт багтаан худалдан авагчийн данс руу шилжүүлнэ

Жич: 50% 70% хямдралтай барааг буцаах боломжгүйг анхаарна уу!

4. columbia.mn сайтаас хэрхэн худалдан авалт хийх бэ?

  • Та өөрийн ашигладаг и-мэйл хаяг эсвэл фэйсбүүк хаягаараа columbia.mn вэб сайт руу нэвтрэн бүртгүүлнэ.
  • Та өөрийн захиалах гэж буй бараан дээр дарж ороод "Сагсанд хийх" товчлуурыг дарж, худалдан авахыг хүссэн бараагаа сайтар судлан сагсандаа хийнэ.
  • Та "Миний сагс" гэсэн сонголт дээр дарж ороод захиалж буй бараагаа шалган "Худалдан авах" товчлуурыг дарна.
  • Та хувийн мэдээлэл болон хүргэлтийн мэдээллээ үнэн зөв бөглөөд "Төлбөрийн нөхцөл сонгох" товчлуурыг дарна.
  • Та өөрийн боломжит хувилбараар төлбөр төлөх нөхцөлүүдээс сонгон "Захиалга дуусгах" товчлуурыг дарна.
  • Та төлбөр төлөх зааврын дагуу төлбөрөө шилжүүлснээр таны захиалга баталгаажиж таны гар утас болон бүртгэлтэй и-мэйл хаяг руу мэдээлэл илгээгдэнэ.

5. Төлбөрөө хэрхэн төлөх бэ?

  • Захиалга хийсний дараа таны и-мэйл хаягаар болон гар утсанд мессежээр захиалгын дугаар, нийт дүн, төлбөр төлөх хэлбэр, төлбөр хүлээн авагч байгууллагын нэр, дансны дугаар зэргийг танд хүргэнэ.
  • Захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд төлбөрөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээрээ R үсэг бүхий захиалгын дугаараа алдаагүй зөв бичих ёстой. Төлбөрийг шилжүүлэхдээ системд заагдсан зааврыг зайлшгүй дагах шаардлагатай.
  • Таны захиалга төлбөрөө 100 хувь урьдчилан төлснөөр баталгааждаг. Захиалга хийгдсэнээс хойш 24 цагийн дотор төлбөрөө төлөх ёстой ба мөн энэ хугацаанд захиалгыг цуцлах, өөрчлөх боломжтой юм. Та захиалгынхаа төлбөрийг төлсөн бол захиалгаа болих, цуцлах ямар нэгэн боломжгүй болно.

6. Байгуулга худалдан авч байгаа тохиолдолд хэрхэн захиалах бэ?

  • Захиалгаа үүсгэхдээ захиалгын мэдээлэл дээр хувь хүн эсвэл байгууллага гэсэн сонголтоос байгууллага гэж сонгон байгууллагынхаа регистрийн дугаарыг оруулан хүргэлтийн мэдээллээ бичнэ. Хүргэлт баталгаажсан тохиолдолд НӨАТ-ын баримт тухайн сарын сүүлийн өдөр таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар очно.

7. НӨАТ ирэх үү?

НӨАТ -ийн баримтыг таны захиалсан бараатай хамт хүргэхдээ өгдөг.