Нэвтрэх

Үйлчилгээний нөхцөл

Нэг. Нийтлэг үндэслэл

  • "www.columbia.mn" нь Аянчин Аутфиттерс ХХК-ийн Columbia интернет худалдааны албан ёсны вэб сайт бөгөөд дараах журам нь уг вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
  • "www.columbia.mn" - ийн үйлчилгээг авахдаа та 16 наснаас дээш байх ёстой бөгөөд энэ нь та энэхүү хэрэглэх нөхцөл, шаардлагыг ойлгох бүрэн чадамжтай гэдгээ нотлохын зэрэгцээ, үүнийг зөвшөөрөн, дагаж мөрдөнө гэсэн үүрэг юм.
  • Худалдан авагч нь худалдан авалт хийх, үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ.
  • Компани вэб сайтын мэдээллийн шинэчлэл, үнийн өөрчлөлт, хөнгөлөлт урамшуулал болон шинэ үйлчилгээний талаарх мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцна.
  • Аянчин Аутфиттерс ХХК-ийн интернет худалдаа Монгол Улсын хуулын дагуу бүх худалдаа төгрөгөөр хийгдэнэ.
  • Та "www.columbia.mn" - р үйлчлүүлэхдээ заавал гишүүнчлэлийн бүртгэлтэй байх шаардлагагүй.
  • Хэрвээ та Аянчин Аутфиттерс гишүүнчлэлийн карттай бол бүртгүүлээд гишүүнчлэлийн картны хямдрал болоод картандаа авсан барааныхаа үнийн дүнг нэмүүлэн авах боломжтой.

Гишүүнчлэлийн карт авсанаар та худалдан авалт бүрийнхээ үнийн дүнг цуглуулсан картын хямдралын хувиа өсгөх боломжтой.

  • 500'000₮ - 3'000'000₮ 3%
  • 3'000'000₮ - 10'000'000₮ 5%
  • 10'000'000₮ - 30'000'000₮ 8%
  • 30'000'000₮ - дээш 10%

Хоёр.Үйлчлүүлэгчийн эрх

  • Худалдан авагч вэб сайтын талаар санал гомдол, шинэ бараа захиалж авах хүсэлт, шинэ санал, шүүмжлэлийг вэб сайт руу чөлөөтэй илгээх эрхтэй.
  • Барааны талаар мэдээлэл авах хэрэглэгчийн эрх.
  • Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн буруугаас учирсан гэм хорхирлыг нөхөн төлүүлэх хэрэглэгчийн эрх.

Гурав. Цагийн хуваарь

  • Вэб сайт нь өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд барааны хүргэлтээс бусад бүх үйлчилгээ уг хугацаанд автоматаар хийгдэнэ.
  • Бараа хүргэлт өдөр бүр 10:00 - 17:00 цаг хүртэл.
  • Интернет худалдааны мэргэжилтэн ажлын өдрүүдэд 9:00 - 18:00 цаг хүртэл ажиллана.

Дөрөв. Бараа буцаах үйлчилгээ

  • Үйлчлүүлэгч худалдан авалт хийхдээ сонголтоо зөв хийх үүрэгтэй.
  • Хүргэлтээр ирсэн барааг худалдан авагчийн буруугаар буцаах тохиолдолд барааны үнийн дүнгийн 10%-тай тэнцэх хэмжээний алданги (алдагдсан боломжийн өртөг), мөн хүргэлтийн зардал болох 7,000₮, 12.000₮ төгрөгийн хамт барааны төлбөрөөс нь суутгаж үлдсэн мөнгийг буцаасан барааг хүлээж авснаас хойш ажлын 3 хоногт багтаан худалдан авагчийн данс руу шилжүүлнэ.
  • Сэтгэл ханамжийн баталгаагаар барааг солих журам/ШӨХТГ-р баталгаажсан/ :
    • Барааг худалдан авсанаас хойш 3 хоногийн дотор тухайн барааны чанар байдлыг муутгаагүй тохиолдолд сэтгэл ханамжийн баталгаагаар размер сольж болно.
    • Барааг солиулахдаа дараах шаардлагыг нэгэн зэрэг хангасан байна:
      • Ø худалдан авалт хийснээс 3 хоногийн дотор хүсэлт гаргасан байх.
      • Ø тухайн бараа нь шошго, кассын талон, өөрийн зориулалтын хайрцагтайгаа байх.
      • Ø тухайн бараа нь гадаа хэрэглэгдээгүй, өнгө алдаагүй, хиртэйгүй гэмтээгүй байх.
  • Тухайн барааг зориулалтын дагуу хэрэглэх боломжгүй байгаа тохиолдолд түүнийг "үйлдвэрлэлийн доголдолтой бараа" гэж үзнэ. Тухайн бараа нь адил төрлийн байраанаас гадаад, дотоод байдлаараа илт ялгаатай, мэдэгдэхүйц өөр байгаа тохиолдолд түүнийг "загварын доголдолтой бараа" гэж үзнэ. Журмын энэ хэсэгт зааснаас бусад тохиолдлыг барааны доголдолд тооцохгүй.
  • Худалдан авагчийн гомдлыг шийдвэрлэхдээ буцаасан барааг бэлэн мөнгөөр олгох боломжгүй тул үнийн дүнтэй тэнцэх бараагаар солих буюу түүнээс их үнийн дүнтэй бараагаар сольсон дохиолдолд зөрүү төлбөрийг авч кассын талон бичиж, кассын зарлагын ордертоо баримтуудыг хамт хавсаргана.
  • Та бараагаа солих болон буцаах үйлчилгээг Хан Уул дүүрэгт байрлах Аянчин Мегастор төв салбарт ирж хийнэ. Барааг солиулахдаа дараах шаардлагыг нэгэн зэрэг хангасан байна:
    • Ø худалдан авалт хийснээс 3 хоногийн дотор хүсэлт гаргасан байх.
    • Ø тухайн бараа нь шошго, кассын талон, өөрийн зориулалтын хайрцагтайгаа байх.
    • Ø тухайн бараа нь гадаа хэрэглэгдээгүй, өнгө алдаагүй, хиртэйгүй гэмтээгүй байх.

Тав. Хүргэлтийн тухай

  • Бараа хүргэгч барааг худалдан авагчид хүлээлгэн өгөхөөс өмнө бичиг баримтыг нь шалгана.
  • Худалдан авсан барааг бараа хүргэгч нь бүрэн бүтэн байдал, иж бүрдлийг нь сайтар шалгаж зарлагын падаан, НӨАТ ын падааны хамт худалдан авагчид хүлээлгэн өгнө.
  • Бараа хүргэгч нь зарлагын падаан дээр худалдан авагчаар гарын үсэг зуруулан нэг хувийг нь авна.
  • Хүргэлтийн үйлчилгээ энгийн (24-36 цагийн дотор ) 7,000₮, шуурхай (3-5 цагийн дотор) хүргэлт 12,000₮, төлбөртэй.
  • Шуурхай хүргэлт ажлын 18:00 цагаас хойш хийгдсэн тохиолдолд дараа өдрийн 09:00 цагаас хойш хүргэгдэхийг анхаарна уу.
  • Хэрэв Хэрэглэгч өөрийн захиалгыг хүргэлтгүй захиалсан бол захиалгын бараа болсон хойно Хэрэглэгч өөрийн биеэр ирж барааг авна.
  • Хот доторх хүргэлт нь Улаанбаатар хотын дараах хязгааруудад хийгдэнэ. Үүнд:
    • Баруун, СХД, Таван шарын автобусны эцсийн буудал
    • Хойд: СБД, 7 буудал
    • Зүүн: БЗД, Улиастайн уулзвар
    • Урд, ХУД, Зайсан, Яармаг, Нисэх гэсэн цэгүүдээр хязгаарлагдана
  • Дээр заасан хязгаараас гадагш хүргэлт хийх тохиолдолд тухайн орон нутаг руу тээврийн болон шуудангийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллагаар хүргүүлнэ. Үйлчилгээний хөлсийг захиалагч хариуцна.
  • Хэрэглэгч хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг хэрэглэгч хариуцна. Хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, хаяг дээрээ байх шаардлагатай.
  • Хэрэглэгч барааг хүлээн авахдаа бичиг баримтаа хүргэлтийн ажилтанд шалгуулж бараагаа шалгаж хүлээн авна.
  • Худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг, бүртгүүлсэн гар утас руу тогтмол илгээгдэх ба хэрэглэгч өөрийн захиалгын түүх дотроосоо харах боломжтой.

Зургаа. Бусад

  • Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл захиалга хүлээж авах хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх үйлчилгээний нөхцөлийг бараа хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.